Нvvр |  Мэдээ Мэдээлэл |  Web Admin
Танилцуулга
Хэл сонго
 
Санал асуулга
ШУТИС-ийн нийт залуу багш, ажилтан нарт гаргасан уриалгыг Та дэмжиж байна уу
Хэрэгтэй
Хэрэггvй
Мэдэхгvй
Vр дvн
Нvvр

Сургалт зохион байгуулах тухай

 

 

ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургууль нь 1997 оноос эхлэн Нийгмийн ажлын чиглэлээр мэргэжлийн бакалавр, магистр, докторын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэж байна. Тус тэнхмийн багш нар Нийгмийн ажлын тайлбар толь, Нийгмийн ажлын мэргэжлийн ёс зүй, Сэтгэл зүйн шилдэг тестүүд-1, Сэтгэл зүйн шилдэг тестүүд -2, Сэтгэл судлалын ухааны зарим ухагдахуун ба сорил, Хилийн чанад дахь нийгмийн ажил, Нийгмийн ажлын менежмент, Нийгмийн ажлын технологи, Сэтгэл заслын аялгуу, Сэтгэл заслын “48” аргууд, Нийгмийн ажлын онолын үндэс, Чанарын судалгааны мэдээллийг шинжлэх аргууд, Хүүхдийн хөдөлмөрийг устгах нь : нөлөөллийн гарын авлага Жендерийн тэгш эрх хөгжлийн агуулга болох нь, Хүүхдийн хөдөлмөр : Багшийн гарын авалга, Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүй зэрэг сурах бичиг гарын авлага боловсруулан, 20 гаруй ном, сурах бичиг, гарын авлага редакторлохболон эрдэм шинжилгээ, судалгааны 30 гаруй ажил гүйцэтгэж ирлээ. Тус тэнхмийн багш нар сэтгэл судлал, нийгмийн ажил, нийгмийн эрүүл мэнд, сургалт заах арга зүй, судалгаанй ажлын чиглэлээр байгууллага болон хувь хүмүүст дараах чиглэлээр сургалт зохион байгуулдаг.

 

 

ШУТИС-ийн Нийгмийн технологийн Сургуулийн Нийгмийн ажлын тэнхимээс

явуулах сургалтын үлгэрчилсэн сэдвүүд

Сургагч багш нар: Сургалтыг социологич, сэтгэл зүйч, философич, боловсрол судлаач мэргэжлийн, магистр, доктор цолтой, нийгмийн ажлын үндэсний сургагч багш нар зохион байгуулна.

Сургалтын төлбөр: Сургалтыг 15-аас доошгүй хүмүүстэй зохион байгуулна. Нэг өдрийн буюу 8 цагийн үнэлгээ нь хүн тус бүрээс 10.000 төгрөг байна. Жич: байгууллагын сургалтын хүний тоо 15-д хүрээгүй тохиолдолд 15 хүнээр бодно.

Сургалтын арга зүй: Сургалтыг бүтээлч сэтгэлгээний болон оролцооны аргаар бүлгээр зохион байгуулна. Гарын авлага дагалдана.

Сэдэв 1. Стресс

1. Стрессийн мөн чанар

2. Стрессийн ман чанарыг зөв ойлгох нь

3. Стрессийн шалтгаан түүнийг арилгах нь

4. Стрессийг даван туулах алхам

5. Стрессийг удирдах урлаг

6. Сэтгэл санааны тогтвортой байдлыг төлөвшүүлэх нь

7. Өөрийн сэтгэл хөдлөлийг хэрхэн залах вэ?

8. Стресстэй тэмцэх нь

9. Зөрчилдөөнийг шийдвэрлэх нь

 

Сэдэв 2. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх онол, арга зүй

 

1. Сэтгэл зүйн оношлогоо хийх нь

2. Проектив тестээр хүүхдийн сэтгэл зүйг оношлох

3. Хөгжмийн засал явуулах тухай

4. Сэтгэл зүйн зөвлөгөөний онцлог

5. Зөвлөгөө өгөх үйл явц

6. Нийгмийн эсрэг зан үйлтэй хүүхдэд зөвлөгөө өгөх /гэмт хэрэгт өртөх магадлалтай г.м/

7. Зөвлөгчийн үүрэг, байр суурь, зөвлөгчид тавигдах шаардлага

8. Үйлчлүүлэгчтэй уулзах анхны уулзалт

9. Үйлчлүүлэгчийн асуудлыг үнэлэх ба нөхцөл байдлын үнэлгээ

10. Зөвлөгөөний техник ба аргачлал

11. Багаар ажиллах чадвар

12. Хэл ярианы бус харилцаа

13. Сонсох чадвар

14. Илтгэх чадвар

15. Ажил хэргийн харилцаа

16. Time менежмент

17. Асуудал шийдвэрлэх ур чадвар

18. Харилцааны ур чадвараа сайжруулах нь

 

Сэдэв 3. Сэтгэл заслын өвөрмөц арга техникүүдийг нийгмийн ажилд хэрэглэх нь

 

1. Хямралын интервенци: онол, арга зүй

2. “Хаягдсан дэлгүүр” дасгал

3. “Ярианы хүч” дасгал

4. “Амьд гар” дасгал

5. “Туйлшрал: довтолгоон ба хамгаалалтын зөрчилдөөн” дасгал

6. Бүлгийн заслын аргууд

7. Номын засал-Амьдралын түүх бичих загвар

8. Тоглоомын засал

9. “Имидж” засал

10. Урлагийн засал

11. Байгалийн засал

12. Ярианы засал

13. Бүжгийн засал

14. “Найкан” засал

 

Сэдэв 4. Эцэг эхчүүдэд зориулсан сургалт

1. Хүүхдийн нас сэтгэл зүйн онцлог /насны үечлэлээр/

2. Хүүхэд орчноосоо сурдаг

3. Хүүхдэд өөртөө итгэлтэй байхад туслах нь

4. Сахилга бат, үүрэг хариуцлагатай болгох нь

5. Хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэхийг дэмжих нь

Сэдэв 5. Гэр бүлийн асуудалд нөхцөл байдлын үнэлгээ хийх арга зүй

1. Генограмм

2. Экологийн шинжилгээ

3. Гэр бүлийн бүтцийн зураглал хийх нь

4. Минучины боловсруулсан бүтцийн онолын загвар

 

Сэдэв 6. Хүүхэд хамгаалал

1. Хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээ ба эрх

2. Хүүхдийг хамгаалах шаардлага, хүүхдийг эмзэг, эрсдэлтэй байдалд оруулж буй нийгмийн асуудлууд

3. Монгол Улсын хүүхдийн халамж, хамгааллын тогтолцоо ба үйлчилгээний тогтолцоо

4. Хүүхэд хамгааллын үйл явц, үйлчилгээний хэлбэрүүд

Сэдэв 7. Хүчирхийллээс амгалан тайван амьдралд хүрэх нь

1. Хүчирхийлэл бидний эргэн тойрон дахь хүчирхийлэл

2. Эрэгтэйчүүдийн “нэр хүнд”-ийн тухай

3. Эрсдэл ба хүчирхийлэл: Эр зоригийн шалгуур

4. Уур бухимдал түүнийг ялах арга замууд

5. Амгалан тайван амьдралыг бий болгоход би юу хийж чадах вэ?

Сэдэв 8. Шалтгаан ба сэтгэл хөдлөл

1. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь

2. Харилцааны хэлбэрүүд

3. Өөртөө итгэлтэй байх 7 дүрэм

4. Архи болон архидалтын тухай ярих нь

5. Архины хэрэглээ ба шийдвэр гаргах нь

6. Хэт их уухгүй байж сурах нь

7. Зөрчлийг шийдвэрлэх үр дүнтэй бүтээлч арга зам

 

Сэдэв 9 Нийгмийн судалгааны аргазүй

1. Нийгмийн судалгааны практик хэрэглээ

2. Нийгмийн судалгааны хөтөлбөр боловсруулах аргазүй

3. Анкетийн судалгааны аргазүй

4. Түүвэр судалгааны аргазүй

5. Үнэлгээний (evaluation and monitoring) судалгаа

6. Фокус бүлгийн ярилцлагын арга

7. Судалгааны мэдээлэл боловсруулах аргазүй

Сэдэв 10 Сургалт зохион байгуулах арга зүй

1. Сургалтыг бүтээлч сэтгэлгээний аргаар зохион байгуулах нь

2. Сургалтыг төлөвлөх ба үнэлэх

3. Сургалтын бүлгийг зохион байгуулах аргууд

 

 

 

 

Холбоо барих утас: 99188248 /Нийгмийн ажлын багийн тэргүүлэх профессор Т.Амаржарга../p>

 

e-mail: tb_amarjargal@yahoo.com

 

web: www.hss.edu.mn

www.socialblog.mn

 

 

 

 



  |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
Интернэт Мэдээллийн Тєв WEB master
Нарангараг